Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр БНЭУ-ын Парламентын доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан бараалхав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгийн Парламентын доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд баяр хүргэж, Энэтхэгийн зочдыг айлчлан ирэхэд ямагт баяртай байдгаа илэрхийлэн тавтай морилохыг урилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэгийн зочдыг ирэхэд баяртай байдаг нь учир шалтгаантай гээд “Монгол, Энэтхэг хоёр орон урт удаан хугацааны сайхан харилцаатай явж ирсэн. Соёл, хүмүүс хоорондын болон шашны гээд эрт цагаас олон талын харилцаатай явж ирсэн. Өнгөрсөн жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон. Энэ үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлал хийсэн. Одоо та манай улсад айлчлан ирж байна” гэлээ.
Энэтхэгийн Парламентын доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан хариу хэлэхдээ “Тантай уулзаад би маш их баяртай байна. Миний бие танд бараалхаж байгаа нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, манай хоёр орон удаан хугацааны туршид оюун санааны харилцаатай явж ирсэн. Хоёрдугаарт, Монгол бол ардчиллыг тогтоож, батжуулан бэхжүүлж байгаа орон. Үүгээр та бүхнийг маш их хүндэлж бахархаж байдаг юм шүү. Манай хоёр орны дипломат харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд байсан бол өнгөрсөн жилээс энэхүү харилцаа маань стратегийн түншлэлийн түвшинд дэвшиж, бид харилцааныхаа түвшинг ахиулж чадсан.
Манай эрч хүчтэй Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилсан. Энэ бол монголчуудад хандах энэтхэгчүүдийн хандлагын илрэл юм. Түүний айлчлалын үеэр хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлсэн. Одоо бид харилцааныхаа шинэ шатны хөгжлийг тодорхойлоод явж байна.
Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн жил айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл олгохоор болсон. Энэ нь Монголын дэд бүтэц, соёл болон бусад салбарын хөгжилд хувь нэмэр болж, бид цаашид хамтдаа дараагийн түвшинд харилцаагаа ахиулахад хувь нэмэр болох зүйл юм. Бидний сайн харилцаа нь хөршийн харилцаа гэж хэлж болохуйц хэмжээний харилцаа юм. Монголчууд биднийг гуравдагч хөрш гэдэг. Газарзүйн байршлын хувьд бол манай хоёр орон олон зуун км-ийн алсад оршдог. Гэхдээ бидний оюун санаа, соёл, боловсролын салбарын харилцаа шууд хиллэж байгаа хөршүүдийн түвшинд байдаг гэж хэлж болно.
Ноён Ц.Элбэгдорж та Монголд ардчиллыг тогтооход хичээнгүйлэн хүчин зүтгэсэн хүн гэдгийг бид бүхэн мэднэ. Энэтхэг бол ардчилсан орон. Ардчиллын өнөөгийн түвшнийг эдийн засаг, дэд бүтэц, бусад салбарын хүрсэн хөгжингүй өндөр түвшинд хамтдаа хүргэх бололцоотой” гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цааш нь Ардчилал бол хялбар зүйл биш гэдгийг тэмдэглээд Энэтхэг нь ардчиллын хувьд Монголд тохирох сайн түншүүдийн нэг гэдгийг онцлов. Өнгөрсөн 2015 онд Ерөнхий сайд Нарендра Моди айлчилж ирэхдээ нэг тэрбум ам.долларыг маш хөнгөлөлттэй нөхцөлөөр Монгол Улсад зээлүүлэхээр болсон нь үнэхээр сайн мэдээ байсныг дурдлаа. Тэрээр мөн 2009 онд Монгол Төрийн тэргүүнээр анх удаа сонгогдоод анхлан төрийн айлчлал хийсэн орон нь Энэтхэг байсныг тэмдэглэсэн юм.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
