Аргын тооллын 4 сарын 20. Лхагва(Буд) гараг / 2016
Билгийн тооллын шинийн 14, тугчин-12 од, хар бич, үл зохилдох барилдлагатай өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:53-20:49. Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс засуулахад эд олох, төгс жаргалантай сайн. Гэвч хонь, могой, морь жилтнээ цээртэй. Ялгуусны сүлд гараг. Хулгана, луу, бич, гахай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтэн сөрөг муу. худалдан авахад муу. Мал худалдах, хот балгадын үйл, замд явах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бэрийн үйл, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, хатуу үйл, лам болох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, ном номлох, сонсох, үр тарихад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч Д.Цогтбаатар
