Энэтхэг улсын уулархаг бүс нутагт болсон олон улсын уулын дугуйн уралдаанд 11 орны 80 гаруй дугуйчин өрсөлдөж, ОУХМ Б.Мягмарсүрэн тэргүүлсэн байна. Мөн спортын мастер Б.Баянжаргал гуравдугаар байрт оржээ. Дугуйчид зургаан өдрийн турш 628 км зам туулж, аваргаа тодруулсан аж. Хоёрдугаар байрт АНУ-ын дугуйчин шалгарчээ.
Манай дугуйчид ирэх сарын 4-5-нд Тайланд улсад болох Азийн аварга шалгаруулах уулын дугуйн тэмцээнд оролцох аж.
