Нэмэлт вакцинжуулалт ирэх сарын 10 наас эхлэнэ

2016 оны 04-р сарын 20 өдөр, 10 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Улаанбурхан өвчний эсрэг вакцин энэ оны тавдугаар сарын 4, 5-ны өдөр манай улсад ирэхээр болжээ.

Иймд орон даяар ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэлт вакцинжуулалтыг эхлүүлнэ. Манай улсад улаанбурханы дэгдэлт өндөр байгаа энэ үед Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар 0-1 насны хүүхдүүдийг дуудлагын дагуу очиж үзэх тогтолцоотой болгожээ.

Манай улс НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаар дамжуулах Улаанбурхан, Гахайн хавдар, Улаанууд өвчнөөс сэргийлдэг “УГУ” нэртэй хавсарсан вакцин хэрэглэдэг. Энэ нь олон улсын шаардлага, стандартад нийцсэн чанартай вакцин юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх