Карма өрөөнийхний зовлон эдлэж байгаа нийслэлчүүд …

2016 оны 04-р сарын 20 өдөр, 13 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Айлын халаасны өрөөнд амьдрах ямаршуухан зовлонтой байдгыг энэ амьдралаар амьдарч үзсэн хүмүүс л мэдэх байх даа.

Энэ зовлонг мэдрээгүй хүмүүс нь “Шинэ Үе”продакшны халаасны өрөө гэдэг  хошин зохиомжыг үзэж мэдэрсэн байх. Хошин зохиомжын үндсэн санаа нь өрөө хөлслөн сууж байгаа ах дүү хоёр гэрийн эзэдийн ааш араншинтай  зохицож амьдрах гэж зовж байгааг харуулдаг.халаасны өрөө

Ер нь халаасны өрөөнийхөн  их хэцүү нөхцөлд хүний  аяыг олж амьдрах болдог. Ялангуяа эзэн айлд зочид ирсэн үед халаасны өрөөнийхөнд бүрч хэцүү болдог инээж ханиах ч  эрхгүй бараг амьсгалах эрхээ хязгаарлуулж чимээгүйхэн суудаг.

Яагаад гэвэл эзэн бол эзэн халаасны өрөөнийхөнд ямарч эрх байхгүй.Ёстой л гэрийн эздийн далайсан газар нь далд орж далалсан газар нь ил гарч амьдар гэсэн дүрмийг дагаж явах ёстой . Энэ дүрмийг дагахыг татгалзвал толгой хорогдож байгаа өрөөнөөсөө цүнхтэй хувцас хөнжил пүүгээгээ аваад дараагын өрөөгөө хайх хэрэгтэй  болдог.

Тэгвэл яг ийм зовлонг нийслэлчүүд бид гадаадын өндөр дээд хэмжээний  зочид ирэх үеэр мэдрэх юм.

Манай эрх мэдэлтэн эвэр туурайтнууд маань иргэддээ та нар машин унаж болохгүй дугаараар чинь хязгаарлана, цонхоо онгойлгож болохгүй ,онцын шаардлагагүй бол хотын төвөөр сэлгүүцэж болохгүй .гэх юм. Бараг царай муутай хүмүүс нь гэрээс гарч болохгүй  гэх нь л дутаж байна . Соц нийгмийн үед ч бас ингэж гэрийн эзний авир гаргаж иргэддээ халаасны өрөөний зовлонг үүрүүлдэг байсан гэдэг. Гадаадын зочид ирэх үеэр хотын аль болж бүтэхгүй нөхдүүдийг хотоос гаргаж нийгмээс түр тусгаарладаг байсан. Хүний  эрх дээдэлсэн ардчилсан нийгэмд ч бас халаасны өрөөний зовлонг эдлэсээр байх юм даа хөөрхий  бидний  нийслэлчүүд

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх