Америкийн нэр хүндтэй нэгэн компани Иранаас нефть-химийн бүтээгдэхүүн худалдан авах хүсэлт тавьсан хэмээн Абадан хотын Нефть химийн цогцолборын удирдах захирал Массуд Жебраил мэдэгджээ. Түүний хэлснээр, уг асуудлаарх хоёр талын зөвшилцөл дуусахаас нааш компанийн нэрийг зарлах боломжгүй ажээ. Мөн “Хоёр талын солилцооны талаар чухал уулзалт хэлэлцээр удахгүй болно” гээд зарим маргаантай асуудлууд байгаа учраас Америкийн компаниуд дэлхийн бусад улсууд дахь өөрсдийн салбаруудаар дамжуулан хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж байгаа юм” гэж Массуд Жебраил нэмж хэллээ.
Америк Иранаас нефть, химийн бүтээгдэхүүн авах хүсэлт тавьжээ
2016 оны 04-р сарын 21 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
