ХАН-УУЛ дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвөөс гэр бүлийн боловсролын хүрээнд гэр бүлийн харилцаа хандлагыг сайжруулах, тэднийг харилцан бие биеэ ойлгож дэмжихэд туслах, аз жаргалтай гэр бүлийг бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Ахмадын хороо, ИТХ-н хурлын төлөөлөгчидтэй хамтран “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг 12 дугаар хорооны иргэдийн дунд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт нийт 130 гаруй иргэд оролцсон бөгөөд энэ үеэр гэр бүлүүдийн дунд “Ханиа хэр сайн мэдэх вэ?”, “Дуу, бүжгийн”, “Ханьдаа бичих захидал”, “Гэр бүлийн шилдэг зураг” зэрэг тэмцээнийг зохион байгуулсан байна.
Тэмцээнд иргэд идэвхтэй сайн оролцож нэгдүгээр байранд ахмад Г.Төмөрийн гэр бүл, 2-р байранд залуу Б.Батмөнхийн гэр бүл, 3-р байранд Ч.Лхагваагийн гэр бүл шалгарлаа.



