Монголын музейг дэлхийн хаанаас ч үзэх боломж нээгдлээ

2016 оны 04-р сарын 21 өдөр, 13 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

2015 оны 7 дугаар сард Улаанбаатар хотын захирагч болон БСШУЯ-ны сайдын дэмжлэгтэйгээр Гүүглийн соёлын хүрээлэнд Монгол орны уламжлалт соёлын өв, ёс зан заншлыг харуулсан музейн үзмэрийг оруулсан бөгөөд Монголын Үндэсний Музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музейг виртуаль хэлбэрээр байршуулсан. Гүүглийн соёлын хүрээлэн нь дэлхийн 800-гаад соёлын хүрээлэнтэй хамтран ажиллаж, 6 сая гаруй түүхэн зураг, бичлэг, гар бичмэл, уран бүтээл бусад баримтуудыг байрлуулах цогц мэдээллийн санг зохион бүтээсэн юм.

Монголын Үндэсний музейн хувьд байнгын үзэсгэлэнгийн 7 танхим болон  80 гаруй үзмэрийн дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл, гэрэл зургийг виртуаль хэлбэрээр,  10 онлайн үзэсгэлэнг  Гүүглийн Соёлын хүрээлэнгийн цахим санд нээлттэйгээр байршуулаад байна. Ингэснээр музейгээ дэлхийд сурталчилан таниулах цахим ертөнцийн үүд хаалга нээгдээд зогсохгүй дэлхийн аль ч орны иргэд интернетээр дамжуулан виртуаль музейн, онлайн үзэсгэлэнг үзэх боломжийг бий болгосон юм.

https://www.google.com/culturalinstitute/browse/mongolia https://www.google.com/culturalinstitute/browse/mongolia Search – Google Cultural Institute mongolia google.com Харилцан яриа дууссан

Гүүглийн соёлын хүрээлэнд Монголын музейн үзмэр, мэдээллийг оруулсны ач холбогдлыг бид дараах байдлаар харж байгаа юм. Үүнд:

– Монгол улс, монголын түүх соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах томоохон эх сурвалж болно.

– Монголын музейнүүд Гүүглийн соёлын хүрээлэнд нэгдсэн дэлхийн бусад орны музейдтэй харилцах боломж нээгдсэн.

– Олон мянган жилийн түүхтэй Монгол орны талаарх гадаадын иргэдийн сонирхолыг нэмэгдүүлж, музейг бодитоор нь үзэх хүслийг төрүүлснээр манай улсыг зорих гадаад иргэд, жуулчдын тоо нэмэгдэх зэрэг олон давуу талтай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх