2016 оны 04 дүгээр сарын 21-ний 21 цагаас 04 дүгээр сарын 22-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
/ Ойрын өдрүүдэд салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. /
Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Буянт-Ухаа, Тэрэлж, Багануур орчмоор 7-9 градус, бусад дүүргээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
