Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуульд өрсөлдөх 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагчид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. Эндээс харахад зөвхөн бие даагчид л гэхэд танхим бүрдүүлэх хэмжээний оролцох нь.
Гэвч бие даагчдын дунд дуучин Нара, Арго багш , зураач Өнөрчимэг гэх зэрэг урлаг, спортыхон багтаж байгаа. Энэ нь нэг талаасаа Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ эдлэж байгаа хэрэг. Нөгөө талаа УИХ-ын гишүүн хууль тогтоох дээд байгууллага гэдэг нь хэн дуртай хийж болдог хэн хүссэн нь орж болдог ажил биш байлтай.
Харин 14 нам хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө боловсруулж Аудитын газарт хянуулахаар хүргүүлээд байна . Эрх баригч АН “Монгол хүн 2020” хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ болсон бол МАН “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. Тус намын хувьд МАХН-тай эвсэх эсэхээ шийдэж, хамтран мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар зэхэж байсан ч бүтэлгүйтсэн. МАХН-ын хувьд “Хөгжлийн их хөтөлбөр” нэртэй мөрийн хөтөлбөрөө мөн л хуулийн хугацаандаа хүргүүлжээ.
УИХ-д суудалтай ИЗНН-ынхан “Амьдрал” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. Тэд 2012 онд эл мөрийн хөтөлбөрөөрөө сонгуульд оролцож байсан билээ.
Энэ хаваржингаа л даргын холио солио хийж бужигнасан ХҮН “Эрх тэгшийн хувьсгал” мөрийн хөтөлбөрөөр энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр болж байна .
УИХ-ын гишүүн Г.Уянга даргаар нь томилогдсон Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоон намтай эвсэж “Нэгдмэл Монгол” эвсэл байгуулсан билээ. Тэд “Ард түмний итгэл найдвар-Цэвэр төр” мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Аудитын Үндэсний газарт хүргүүлжээ.
Энэ мэт нам, эвсэл, бие даагч гишүүдийн мөрийн хөтөлбөрийг Аудитын газарт хүлээж авах хуулийн хугацаа дуусгавар болсон. Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийн “сүржин” нэрнээс харахад л улс орон хөгжиж, иргэдийн амьдрал сайжирч, хамтдаа хөгжиж, дэвжиж, хувьсгал хийхээр харагдаж байна.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
