Германы шигшээ баг болон Бавари Мюнхэн багийн хаалгач М.Нойер багтайгаа 5 жилийн гэрээ үзэглэлээ. М.Нойер Шальке-04 багаас 2011 оны 6 сарын 1-нд ирж байсан. Тухайн үедээ Бавари Мюнхэн багтай 5 жилийн гэрээ хийж байсан бөгөөд түүний гэрээ энэ 6 сард дуусаж байсан.
М.Нойер өнгөрсөн 5 жилийн хугацаанд Бавари Мюнхэн багийн төлөө 248 тоглолтонд оролцохдоо Германы лигийн аваргаар 3 удаа, Германы цомын тэмцээнд 2 удаа түрүүлж, Германы супер цомын тэмцээнд 1 удаа түрүүлсэн. Үүнээс гадна Европын Аваргуудын лигийн тэмцээнд 2013 онд түрүүлж, Европын супер цомд мөн 2013 онд түрүүлсэн бол ФИФА-н клубуудын ДАШТ-нд 2013 онд түрүүлсэн. Энэ бол түүний Бавари Мюнхэн багтайгаа хүртсэн цом, шагналууд юм.
