“Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсрол-Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль дэлхийгээ шүтэн хамгаалж ирсэн үндэстний өв уламжлал, байгаль орчинтойгоо зохицон амьдрах чадварыг олгох байгаль орчин, экологийн боловсролыг бүх нийтэд үе шаттайгаар эзэмшүүлэн тэдэнд зохистой хэрэглээний шинэ хандлагыг төлөвшүүлэх зорилгоор олон ажил хийгдэж байна.
Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Боловсролын хэлтэс, Соёлын ордонтой хамтран ЕБС-ийн дизайн, технологийн багш, сурагчдын экологийн болон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, шинэлэг санаа, харилцан туршлага солилцохоор “ХАЯВАЛ ХОГ-БҮТЭЭВЭЛ БАЯЛАГ” загварын тэмцээний зохион байгууллаа.
Тэмцээнийг АБНТБТөвийн захирал Ж.Оюунцэцэг, Соёлын ордны ахлах менежер Д.Отгонбаяр нар нээж, тэмцээний шүүгчээр “Гоёо”ХХК-ний ахлах дизайнер О.Ундрах, Соёлын ордны бүжгийн багш Н.Гүндэгмаа нар шүүлээ. Тэмцээн гоёлын, авангард, чөлөөт төрлүүдээр явагдаж нийт 50 багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцож дараах байруудыг эзэллээ.
Авангард загварын төрөлд:
1-р байр 34-р сургуулийн багш Ц.Батбуян
2-р байр 41-р сургуулийн багш Л.Уранчимэг
3-р байр 59-р сургуулийн багш И.Нэргүй
Чөлөөт загварын төрөлд:
1-р байр 41-р сургуулийн багш Л.Уранчимэг
2-р байр 34-р сургуулийн багш Ц.Батбуян
3-р байр 59-р сургуулийн багш И.Нэргүй
Гоёлын загварын төрөлд:
1-р байр 15-р сургуулийн багш Э.Гүнжидмаа
2-р байр 59-р сургуулийн багш И.Нэргүй
3-р байр 34-р сургуулийн багш Ц.Батбуян
Шилдэг загвар өмсөгчийн төрөлд:
1-р байр 59-р сургуулийн 10а ангийн сурагч С.Анударь
2-р байр 34-р сургуулийн 12в ангийн сурагч Энхцэцэг
3-р байр 59-р сургуулийн 11а ангийн сурагч Э.Хонгорзул нар шалгарч өргөмжлөл гардуулав. Тэмцээнийг ивээн тэтгэсэн “Гоо Монгол” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн, “Солонго” тоглоомын төвд 1 цаг тоглох эрхийн бичиг, “Экспресс негатив”ХХК-ийн рентгэн оншилгоонд 50% хөнгөлттэй үйлчлүүлэх эрхийн бичгээр урамшуулав.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Боловсролын хэлтэс, Соёлын ордон ивээн тэтгэсэн байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
