“Лалын улс” бүлэглэлийн босогчид бэлгийн мөлжлөгт автагдан боол болохоос татгалзсан 250 охид, эмэгтэйчүүдийг Иракийн хойд нутагт цаазаар авсан байна. “Лалын улс” бүлэглэлийн босогчид Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг хяналтандаа авснаас хойш тус хотын охид, эмэгтэйчүүдээс сонгож, тэднийг террористуудтай гэрлэхийг шаарддаг бөгөөд үүнийгээ түр хугацааны гэрлэлт гэж нэрлэдэг аж. Хэрвээ охид, эмэгтэйчүүд энэ гэрлэлтээс татгалзваас цаазлуулдаг гэж Курдын Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч Саид Мамузини ярьсан байна. Мөн тэрбээр, одоогийн байдлаар бэлгийн боолчлолыг эсэргүүцэн босогчидтой гэрлэхээс татгалзсан 250 охидыг “Лалын улс” бүлэглэлийнхэн цаазаар аваад байгаа бөгөөд зарим үед тэднийг гэр бүлийнхэнтэй нь хүртэл цаазалдаг гэж мэдэгджээ.
“Лалын улс” бүлэглэл 250 эмэгтэйг цаазалжээ
2016 оны 04-р сарын 22 өдөр, 12 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
