“Нийслэлийн шилдэг” хороогоор шалгарсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны үйл ажиллагааг орон сууцны хороодод сурталчлах, харилцан туршлага солилцох, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Мэдээллийн хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт туршлага солилцох уулзалт сургалтыг 2016.04.22 ны өдөр зохион байгуулж байна.
Энэхүү туршлага солилцох уулзалт сургалтанд НЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, ХУД-ийн Засаг даргын орлогч С.Баасандолгор, Нийслэлийн 52 хороодын Засаг дарга нар оролцлоо.
Уулзалтын үеэр хорооны тохижилт бүтээн байгуулалт, шинээр санаачлан зохион байгуулсан ажил, “Хөршийн холбоо”, “Орон нутгийн хөгжлийн сан”, Хяналтын сайн дурын бүлэг Хороо СӨХ-ын хамтын ажиллагаа, Мэдээллийн хүртээмжийг сайжруулах /мэдээлэл түгээх/ сургалт танилцуулгыг 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Болд, Хорооны Иргэний танхим, архивын үйл ажиллагаа, “Чанартай амьдрал” клубын танилцуулгыг дотоод ажил хариуцсан зохион байгуулагч Д.Алтансувд, Б.Цэнгэл нар танилцуулсан юм.
Нийслэлийн хороодын Засаг дарга нарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хороодын засаглалын чадавхийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, төрийн үйлчилгээг цахим технологи ашиглан үр дүнтэй, бүтээлч, шуурхай зохион байгуулах, бодит үр дүнг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааныг НЗДТГ-аас нийслэлийн 152 хорооны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү болзолт уралдаанд ХУД-ийн 1-р хороо нь 2014 онд 3-р байр, 2015 онд 1-р байранд орж шилдгийн шилдэг хороогоор шалгарсан.
ХУД-ийн 1 дүгээр хороо нь дүүргийнхээ 157 га газар нутагт орших 2299 өрх 9498 хүн ам бүхий 45 байрыг хамруулсан орон сууцны хороо юм.
2013 оноос Буянтогтохын Болд Засаг даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
