Ази, Европын орнуудын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Нисэх, Яармаг, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний зам дагуу тэмдгийн арчилгаа, цэвэрлэгээний ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 500 гаруй тэмдгийг угаагаад байгаа ба гэрлийн шонгуудыг цэвэрлэж байна.
Энэ онд нийт 45 гудамжны зам талбайд хэвтээ тэмдэглэгээний ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд Жамьянгүний гудамжинд хэвтээ тэмдэглэгээний ажил хийж эхлээд байгаа юм. Мөн “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн”-гээс “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн Зүүн салбарын зам цэвэрлэгээний машины үйл ажиллагаанд шөнөөр хяналт тавин ажиллаж байна.
Хяналтын үеэр шалгалтын ажлын хэсгийнхэн цэвэрлэгээний машинуудын зам талбайд хэрхэн ажиллаж байгаатай газар дээр нь танилцсан юм. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Ганди, Олимп,Сөүлийн гудамж гэх мэт замуудад цэвэрлэгээ хийж байв.
