АСЕМ-ийн хурлын өмнөх цуврал хурлуудын анхныхтай давхацсан Соц-Интернийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн байгууллагын Азийн бүсийн ээлжит чуулган Улаанбаатар хотноо гурван өдөр зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр нээлтээ хийсэн билээ. Хурлын нээлтэд Тус байгууллагын хүндэт Ерөнхийлөгч, Италийн парламентын гишүүн Пиа Локатилла болон УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Соц-Интернийн Олон Улсын байгууллагын Ази Номхон далайн бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч С.Батболд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нар үг хэллээ.
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд “Өнөөдрийн байдлаар Монголын нийт хүн амын 52 хувь, боловсролын салбарын 79 хувь, эрүүл мэндийн салбарын 87 хувь, шүүх засаглалын салбарын 63 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь Монголын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад эмэгтэйчүүд чухал байр суурь эзэлж байна. Монгол Улс 1921 оны Ардын хувьсгалын дараа 1924 онд баталсан анхны Үндсэн хуулиараа эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулж, Азид анхны эмэгтэй АИХ-ын дарга, төрийн сайдыг тодруулсан баримтыг тэмдэглэхэд таатай байна. Орчин цагт эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэр оролцоог нэмэгдүүлэхийн тулд манай нам анх удаа дүрэмдээ эмэгтэйчүүдийн квотыг 25 хувь байхаар баталж, амьдралд бодьтойгоор хэрэгжүүлэн бусад улстөрийн намуудад сайн үлгэр дуурайл үзүүлэн ажиллаж буйгаа тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна…” гэлээ. Мөн орчин цаг үе нь эмэгтэйчүүдийг улстөрд идэвхтэй оролцуулахыг шаардаж байгаа бөгөөд энэхүү шинэ хүчтэй хандлага нь эмэгтэйчүүдийн өөрсдийн нь өргөн мэдлэг, боловсрол, явъяас чадвар, хичээнгүй зүтгэл, уйгагүй үйл ажиллагаа, тэмцлийн үр дүн гэдгийг онцлон хэллээ.
Тэрээр цааш нь хэлсэн үгэндээ дэлхийн улс орнуудын геополитикийн бодит нөхцөл байдал болон Монгол орны нийгэм эдийн засгийн байдал хүндхэн байгаа өнөөгийн нөхцөлд манай оронд анх удаа зохион байгуулагдаж байгаа тус хурал Монголын төдийгүй бүс нутгийн эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудалд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй гэж онцолж байлаа. Мөн УИХ-ын сонгуульд улс төрийн намуудаас нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгосон ч парламентад эмэгтэйчүүдийн тоог өсгөх баталгаа болж чадахгүй буюу улстөрд жендэрийн тэнцвэртэй байдлыг хангахад МАН манлайлан ажиллах үүрэгтэй улстөрийн ууган хүчин мөн хэмээн дурдаж байлаа. Орчин цагт эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дээр оролцоог нэмэгдүүлэхийн тулд манай нам анх удаа дүрэмдээ эмэгтэйчүүдийн квотыг 25 хувь байхаар баталж, амьдралд бодьтойгоор хэрэгжүүлэн бусад улстөрийн намуудад сайн үлгэр дуурайл үзүүлэн ажиллаж буйгаа тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
