Монгол Улсын Их Хурал Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулав.
Тус арга хэмжээнд оролцсон 32 орон, Ази, Европын парламентын 170 гаруй төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт өчигдөр /2015.04.23/ Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.
Энэ үеэр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Монгол Улсын морин хуурын чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон бусад уран бүтээлчид уран бүтээлээ толилуулав.
Хүндэтгэлийн тоглолтыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцсон төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс үзэж сонирхлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
