БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал өндөрлөлөө

2016 оны 04-р сарын 24 өдөр, 12 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Пьетро Грассог өчигдөр /2016.04.23/ “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Ц.Дашдорж болон албаны бусад хүмүүс үдэж мордуулав.
Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийсэн юм. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхсан.
Мөн тэрээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, АЕПТ-ийн буухиаг Монгол Улсын Их Хуралд дамжуулан өгсөн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх