ЦЕГ-ын даргаар Б.Билэгтийг томилохоор болжээ

2016 оны 04-р сарын 25 өдөр, 09 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх асуудал өнгөрсөн долоо хоногоос яригдаж эхэлсэн. Тодруулбал, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ерөнхий сайдад түүнийг албан үүргээс нь чөлөөлүүлэх хүсэлтийг хүргүүлсэн юм.

Тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлж, түүний оронд ШШГЕГ-ын дарга Б.Билэгтийг томилохоор болжээ.Харин ШШГЕГ-ын даргаар дотоодын Цэргийн штабын орлогч дарга хурандаа Ж.Амгаланг томилохоор болсон талаар эх сурвалжууд мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх