Өнөөдөр ҮХЛ-н мөсөн талбайд 3 тоглолт болжээ. Дорнод бүсээс Питтсбург Пингвинс баг өөрсдийн “Consol Energy Center” ордондоо Нью-Йорк Рейнжерс багтай цувралын 5 дахь тоглолтоо хийлээ.
Тус тоглолтонд нийт 9 гоол оржээ. Тоглолтын 1-р үе маш сонирхолтой, өрсөлдөөнтэй өрнөсөн. Тоглолтын эхний гоолыг 2 дахь минутанд Нью-Йорк Рейнжерс багийн Р.Нэш талбайн төвөөс хүчтэй цохилтоор гоол оруулсан. Харин Пингвинсээс К.Хагелин багийн анд Ф.Кессел рүү өөрөө дамжуулалт хаяад Ф.Кесселийн дамжуулсан шайбыг эсрэг багийнхаа хаалганд оруулсан. Ингээд тооны харьцаа 1-1 болоод байв. Удалгүй Рейнжерс багийн Д.Море гоол оруулаад байсан. Гэхдээ power play-гээ Пингвинс багийнхан сайн ашиглаж, эхний гоолын дамжуулалтыг өгсөн Ф.Кессел гоол оруулж тооны харьцааг тэнцүүлсэн.

Харин 2-р үеэс Пингвинсийн тоглолт үнэхээр сайн байж довтолгоонуудаа ээлж дарааллан амжилттай болгож байсан. Пингвинсээс Б.Рашт, М.Каллен, К.Шири нар гоол оруулсан. Ингээд Пингвинс 5-2 харьцаагаар тэргүүлж эхэлсэн. Ингээд шийдвэрлэх 3-р үед Рейнжерс багаас К.Крайдер нэг гоол оруулснаар тоглолт өндөрлөсөн.
Цувралыг 4-1 харьцаагаар хожиж дараагийн шатанд шалгарсан Пингвинс баг плэй-оффын 2-р шатанд Вашингтон Капиталс болон Филадельфиа Флайерз багийн аль хожсонтой нь тоглоно.
