Нэр дэвшигчдийг ирэх сард бүртгэнэ

2016 оны 04-р сарын 25 өдөр, 12 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 29-нд болно. Сонгууль болохтой холбоотойгоор энэ сарын 30-наар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуульд зааснаар шилжилт хөдөлгөөнийг санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоохоор хуульчилсан юм.

Тиймээс иргэд өөр аймаг сум, засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хийлгэх шаардлагатай юм. Одоогоор шилжилт хөдөлгөөн хийсэн ч тухайн газартаа бүртгэлээ хийлгээгүй 11 мянган иргэн байгааг албаны хүмүүс мэдээлж буй.

Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ. Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-нийг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулна. Мөн Бүртгэл статистикийн ерөнхий газрын лавлах утас 1800 1890 дугаарт хандах юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх