МАХН-аас нэр дэвшигчид тодорлоо

2016 оны 04-р сарын 25 өдөр, 12 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МАХН-ын “их сунгааны хурдан морьд”-ын зүс тодорлоо. Тодорхойгүй хугацаанд түр хойшилсон байсан МАХН-ын 13 дахь бага чуулган өнөөдөр ширүүхэн болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралдаанаар МАХН 2016 оны УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох журам, сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг хэрхэн тодруулах, ямар шалгуур үзүүлэлтийг голчилж үзэх, сонгуульд ялвал эх орон ард түмнийхээ төлөө, гишүүд сонгогчдын итгэлийг хэрхэн дааж ажиллах зэрэг зарчмын асуудлуудыг ярилцаа. МАХН-аас 2016 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид эх орон ард түмнээ гэсэн үзүүргүй сэтгэлээр ажиллаж, намын бодлого шийдвэрийн дагуу, УИХ дахь намын бүлгийн нэрийн өмнөөс ажиллах бөгөөд ямар нэгэн ганцаарчилсан тоглолт хийхгүй гэсэн хатуу болзол нэр дэвшигчийн мандатыг дагалдаж байна. Өнгөрсөн сонгуулиудад гаргасан тактикийн алдааг давтахгүйн тулд нам дотор бий болсон шударга, ил тод тогтолцоог урт удаан хугацаанд хадгалж  хурлын уур амьсгал ийнхүү ширүүхэн болж өнгөрсөн бололтой.

Удахгүй болох сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг МАХН-ын анхан шатны үүрээс өөрийн төлөөллийг сонгож, бага хуралд өргөн барьж байгаа бөгөөд ийнхүү сонгогдож ирсэн нэр дэвшигчийг ямар ч тохиолдолд өөрчлөхгүйгээр батлах шийдвэрийг гаргасан нь бага хурлаас гарч байгаа чухал шийдвэр болж байна. Учир нь өмнөх сонгуулиудад МАХН-аас нэр дэвшиж УИХ-ийн гишүүн болсон гишүүд ганцаарчилсан тоглолт хийх, намын бодлого шийдвэрийг эсэргүүцэх. Эцэст нь намаа хаяж явчихаад сонгууль дөхөөд ирэхээр нэр дэвшихээр эргээд ирж байгаа энэ байдлыг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзжээ.Түүнчлэн аль нэг намтай эвсэх эсэх асуудал мөн л нээлттэй хэвээр үлдэж байна. МАХН-ын бага чуулган дахин түр завсарлаж Мягмар гарагт хуралдахаар болжээ.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх