Шилэн Цогоо шагнуулжээ

2016 оны 04-р сарын 25 өдөр, 13 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Төрийн байгууллагуудаас шилэн данс шаардан “Шилэн” хэмээх алдартай болсон иргэн Б.Цогтгэрэл саяхан нийслэлимйн удирдлагаас шагнал гардан авчээ. Тэрээр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 200,000 дахь үйлчилгээний ёслол дээр ийнхүү охиныхоо хамт өргөмжлөл гардан авчээ.

Түүний энэхүү шагналын талаар Хас-ын Ч.Ганхуяг “Шилэн Цогоодоо иргэний хувьд баярлалаа! Бат-Үүл даргад бас ийм шударга байгаад хувиасаа баярлалаа. Бид бүгд Монголчууд. Бид бүгд энэ улсдаа сайн сайхныг л хүснэ. Нам биднийг талцуулах ёсгүй. Улсаа хөгжүүлж уралдах нэгдэл. Хоорондоо уралцах зэвсэг бишээ” хэмээн сэтгэгдлээ бичжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх