Шагайн харвааг багаар тоглодог. Баг тус бүр 2 хүн гарч 32 хасаа өрж, 9 тохой зайнаас нийллэг, шувтарга, гоц мэргэ гэсэн үеүдэд тус бүр 4 сум тавьж, 3 өрөг харваж, нэг нь нөгөөгөөсөө 4-5 хасаа татаж чадсан тохиолдолд хожилд тооцдог журамтай. Ингэж тоглох явцдаа тухайн 2 баг дундын сайхан уухайгаар хүндэтгэл илэрхийлдэг байна .
Шагайн харвааны ач холбогдол
- Нүдний хараа болон хуруу гарын мэдрэмж сайжруулна.
- Аливаад анхаарлаа маш сайн төвлөрүүлж сурна.
- Юмны зайг зөв баримжаалж сурна.
- Хамтач нөхөрсөг харилцаа бий болно.
- Хөдөлгөөний дутагдалаас сэргийлнэ.
Шагайн харваатай холбоотой үг хэллэг:
- Дуг буюу зурхай мөргөх. Урьд оносон газарт дараагийн сум тусахыг хэлнэ.
- Сум тавих. Сум харвахыг хэлнэ.
- Сумаа угаах . байгаа онохгүй алдахыг хэлнэ.
- Уухай. Шагайн уухай нь халх,дөрвөд, урианхай гэх зэрэг ядгаатай.
