МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг эмнэлгийн тохижилтод мөнгө хандивлажээ

2016 оны 04-р сарын 25 өдөр, 14 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Жүжигчин Г.Ундармаа Баянхошууны эмнэлэгт Итгэлийн танхимын ээлжит аянаа үргэлжлүүлж, Хүүхдийн кабинет болон 2 давхрын вестибульд их засвар хийж бүрэн тохижуулж хүлээлгэн өгөөд байгаа. Түүний энэхүү буянтай ажлыг олон хүн сайшааж, дэмжиж байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг эмнэлгийн тохижуулалтад хандив өргөсөн байна. Энэ талаар нь жүжигчин Г.Ундармаа цахим хуудаснаа “МУГЖ, дуучин Алтанцэцэг маань эмнэлгийн засал тохижилтонд 500 000 төгрөг хандивласан. Бид Их сургуулийн найзууд. Үргэлж Итгэлийн танхим ТББ-ын төсөлд үргэлж урам өгдөг, сэтгэл санааг минь хэцүү үед тайтгаруулж, жаргалтай үед онгироож байдаг найздаа баярлалаа.” хэмээсэн байна.

altantsetseg

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх