“Эв нэгдлийн баяр”-ыг хамтдаа тэмдэглэхийг уриалав

2016 оны 04-р сарын 25 өдөр, 16 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш “Майн баяр”-ыг тэмдэглэхээ болиод 26 жил болжээ. Энэ хугацаанд нийгмийг шинэ дэвшилд хүргэх  төрөл бүрийн жагсаал цуглаан, улс төрийн намуудын үйл ажиллагаа тавдугаар сарын 1-ний баярыг орлож байсан. Иймд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж буурсан энэ цаг үед хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн эрхийг хүндэтгэн хамгаалах, Монголд шударга ёсыг тогтоох, хөгжүүлэх зорилгоор “Эв санааны нэгдэл”-ийн баярыг дахин сэргээн тэмдэглэх гэж байгаа  тухай  “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийсэн юм. Хуралд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Ц.Мөнхсаруул,  “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ нар оролцов. Энэ өдрийг сэргээн тэмдэглэснээр хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй олон асуудлыг шударгаар шийдвэрлэх,  ажиллах хүчний хөдөлмөрийн оролцоо, үнэлгээ үр дүнг шийдвэрлэхэд чухал эхлэл болох юм. Мөн баярын арга хэмжээнд улс төрийн нам болон олон нийтийн байгууллагууд, ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх