АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгээс Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвтэй хамтран АСЕМ-ын түнш зочид буудлуудын тогооч нарыг мэргэшүүлэх ээлжит сургалтыг 4-р сарын 23-24-нд Технологийн дээд сургуулийн байранд зохион явууллаа.
Энэ удаагийн сургалтад 100 гаруй тогооч хамрагдаж олон улсын хоол үйлдвэрлэлийн стандарт, дэлхийд алдартай 4-6 нэр төрлийн европ хоол хийх арга, хүнсний түүхий эд, орц материалын сонголт, хадгалалтаас эхлээд тэжээллэг чанарыг нь нэмэгдүүлэх, харшилтай болон чихрийн шижинтэй хүмүүс, цагаан хоолтнуудад зориулсан зоог бэлтгэх зэрэг арга технологиос суралцлаа.
Сургалт дадлагын болон лабораторийн гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд Европийн өндөр зэрэглэлийн ресторануудад ажиллаж байсан мэргэжлийн багш нар удирдан явуулсан юм. Оролцогчид далайн гаралтай хүнсний шинэхэн бүтээгдэхүүнийг хэрхэн цэвэрлэх, бэлтгэх арга технологийг ихээхэн сонирхож байв. Учир нь Монголд ихэнх далайн бүтээгдэхүүнийг хөлдөөсөн, эсвэл анхан шатны боловсруулалт хийгдсэн байдлаар оруулж ирэх нь түгээмэл бөгөөд уг сургалтаар хавч, загас, наймаалж зэргийг шинээр нь хэрхэн богино хугацаанд технологийн дагуу боловсруулж, хоол хийхийг дадлага, оролцооны аргаар зааснаараа онцлогтой байв.

АСЕМ-ын уулзалтын үеэр дэлхийн олон орноос зочид төлөөлөгч ирэх учир зочид буудлуудын тогооч нарт уламжлалт болон түгээмэл европ хоолнуудаас гадна цагаан хоолтой, чихрийн шижинтэй хүмүүст зориулан тусгайлсан зоог бэлтгэх арга технологиос цувралаар зааж байгаа юм.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
