Нисгэгч Бертранд Биккард 16 жилийн турш уйгагүй зүтгэсэний дүнд бүтээсэн “Solar Impulse 2” онгоцоороо дусал ч бензин ашиглалгүйгээр дэлхийг тойрлоо. Өнгөрсөн гуравдугаар сард Абу-Даби хотоос аялалаа эхлүүлж байсан нисгэгч Бертранд Биккард өчигдөр хамгийн сүүлийн аялалаа хийж Хавайгаас Сан Франциско хүртэл 2 хоног 1 өдрийн турш нисэн амжилттай газардлаа.
Анх хөгжүүлэлтийн үед 44 км.цаг хүртэл хурдалж байсан онгоц сүүлийн аялалын үеэр хурдаа хоёр дахин нэмэгдүүлж 90 орчим км.цагийн хурдтай нисэх болсон. “Энэ бол технологийн шинэ эрин үе. Энэ онгоц уран зөгнөл биш бодит зүйл гэдгийг харууллаа” хэмээн Биккард газардсаныхаа дараах сэтгэгдлээс хуваалцжээ.Хэдий энэхүү онгоцыг олон нийтийн агаарын тээвэрт ашиглах боломжгүй байгаа ч байгаль орчин ээлтэй ирээдүйн тээвэрт чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа зохион бүтээгчид хэлжээ.

Онгоц нарны эрчим хүчээр ажилладаг нь маш давуу талтай хэдий ч зай багтаамж багатай, онгоц бүтээх зардал өндөр, мөн хурд багатай нисдэг юм байна.
