“Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 1-7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, “Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглогдоно. Харин улаан хивсний ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхлэх бол 16:00 цагаас академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.
“Драмын жүжгийн төрөл”-д:
-УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг
-Буриад улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг
-Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Хайрыг хайрла” жүжиг
“Хөгжимт жүжгийн төрөлд”-д:
-ҮДБЭЧ-ын бүтээл “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг
-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Гэгээн тамлан” жүжиг
-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Дуун хэлхээ” жүжиг
-“Анир” студийн бүтээл “Надад үлдсэн найз” мюзикл
-ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл “Тэмээт нутгийн шинэ тууль”
“Хүүхдийн жүжгийн төрөл”-д:
-“Мял Богдын намтар”
-Орхон аймгийн “Хөгжимт залуучуудын театр”-ын бүтээл “Петр Пен ба далайн дээрэмчид”
-Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг”
Нэг хүний жүжгийн төрөл”-д:
-“Хатагтай Капульетта”/Монгол/
-“Хүүхэлдэйн өчил”/Монгол/
-“Эр өндөг”/Монгол/
-“Бие сэтгэл”/Монгол/
-“Өвгөн тэнгис хоёр”/Буриад улс/
-“Эдит Пиаф”/Герман/
-“God Kirilov”/Грек/
-“Novechento”/ОХУ/
-“From front and from behind” /Герман/
“Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-д:
-Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Чулуун байшин”, “Бэлтрэг ба түүний нөхөд”
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл “Одны хүүхдүүд” зэрэг бүтээл тус тус нэр дэвшээд байна
