Монголчууд бидний хүнсний хэрэглээний зонхилох хэсгийг мах махан бүтээгдэхүүн эзлэдэг Мах махан бүтээгдэхүүн гэхээр уламжлалт хонь үхрийн махнаас гадна гахай тахианы махны хэрэглээ улам бүр өссөөр байна.Гахай тахианы махны хэрэглээ өсөхийн хэрээр эрүүл аюулгүй бүтээгдэхүүний тухай ярих шаардлага гарч байгаа юм .Нэгэн удамжлалт мал аж ахуйгаас илүүтэйгээр фермерийн аж ахуйг хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна .
Сүүлийн хэдэн жилд жилүүдэд фермерийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тухай сайд даргагүй бүгд л бүгд ярьж ганц нэгэн газар тууз хайчилсныг эс тооцвол нааштай үр дүн гарсангүй . Фермерийн аж ахуйг хөгжүүлэхийн тулд төрийн бодлого бодит дэмжлэгэ хэрэгтэй. Тухайлбал, бүтээгдэхүүнээ борлуулах сүлжээ, дулаан байр барих, гахай, тахиа, үнээ нэмж авах хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Арав хорин гахай тахиа, үнээнээс олсон ашгаараа энэ бүхнийг хийнэ гэвэл үлгэр. Үйлдвэрлэгчдийн гол хүсч буй зүйл нь үр дүнг нь тодорхой хугацааны дараа тооцох, эргэж төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл юм. Нэгэнт ийм тогтолцоо байхгүй байгаагаас импортын хэмжээ төдийлөн буурахгүй байгаа юм .
Нэгэн цагт тансаг хэрэглээний жагсаалтандп орж байсан өндөг, гахайн тахианы мах өнөөдөр жирийн хэрэглээ болчихоод бйана .Монголчуудын махны хэрэглээний 30 гаруй хувь нь гахайн мах махан бүтээгдэхүүн болсон гэсэн судалгаа байдаг.
Худалдааны төв, дэлгүүрийн лангуугаар худалдаалж байгаа гахайн махны савласан бүтээгдэхүүнүүдээс үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сонгодог. Манай үндэсний үйлдвэрлэгчид ч шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлж сав баглаа боодлын хувьд ч дэлхийн жишигтхүрч чадсан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр импортоор орж ирэх гахай тахианы мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүнд 100 хувь хориг хяналт тавьж чадахгүй байгаа нь нууц биш.
2011 оны 3 сард Нью Иорк Таймс сонин http://www.nytimes.com/2011/03/19/world/asia/19briefs-ART-China.html?_r=2&ref=foodsafety болон Хятад гаралтай Америкийн иргэдийн байгуулсан Нью Иоркд байрлах NDTV телевизийн мэдээлснээр
Хятадын төв нутаг дахь Хэнан болон Нанжин мужууд дахь үндэсний хэмжээний томоохон фермүүд өөх багасгаж, булчин нэмэгдүүлж, өсөлт сайжруулдаг кленбутерол гэдэг хориотой бодис гахайндаа өгч байсан хэргийн талаар мэдээлж байсан. Тахиаг 6 хөл 4 далавчтай болгож байсан юм чинь нэг сартай гахайн тооройг нас бие хүрсэн гахай шиг болгох нь ядах юмгүй .Дээрх хэрэгт нэр холбогдсон 16 төрийн албан хаагч ял сонссон байдаг.
Тус бодисыг хэрэглэсэн хүний дотор муухайрч, толгой өвдөх, гар хөл салгалан татаж, аажимдаа хорт хавдар үүсчболзошгүй аж. 2011 оны 6 сард Лос Анжелес Таймс сонинд (21) Хунань мужид болсон хуриманд уригдсан 500 хүний 286 кленбутеролтой гахайн мах хүртсэнээс хордлого авч эмнэлэгт хүргэгдэж байсан талаар мэдээлсэн байдаг.
Энэ мэтийн генийн өөрчлөлттэй гахайн мах болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн өмнөд хөршөөс импортоор орж ирэхгүй гэх батлагаа бараг байхгүй. Замын-Үүдийг эс тооцвол орон нутгийн чанартай жижиг боомтуудад хяналт шалгалт хийх лабортори ,тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу мэргэжилтнүүдийн ур чадвар хангалтгүй байдаг .
Нэгэнт ийм нөхцөл байдалд мэргэжилтнүүд зөвхөн амтлах үнэрлэх эрхтэндээ найдан хяналт шалгалтыг хийж байгаа гэхэд хилсдэхгүй
Дэлхий дахинд гахайн мах махан бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр ДЭМБ-с сэрэмжлүүлэг гаргаад байгаа билээ. ДЭМБ-с анхааруулж байгаагаар хамгийн өндөр эсрдэлтэй орны тоонд Хятад , өмнөд солонгос болон зүүн өмнөд азийн орнууд орж байгаа юм .
Эрсдэл өндөртэй орнуудад гахайн мах бэлтгэх, нядалгаа нь ямар ч хяналтгүй, бохир заваан орчинд хийгдэж байгаа нь гахайн томуу, мялзан зэрэг өвчин үүсгэх гол шалтгаан болдог гэж үздэг . Ийм үед хамгийн эрсдэлтэй орнуудаас гахайн махны импорт ил далд хэлбэрээр хийгдэж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх үйлдэл гэж болно.
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
