Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Цээдмаагийн Буянжаргал 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдийн гарт алтан амиа алджээ.
Төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж гэмт хэрэгтээ тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж яваад алтан амиа алдсан цагдаагийн байгууллагын албан хаагч, дэд ахлагч Ц.Буянжаргалын гэр бүл, төрөл төрөгсдөд болон үүрэг, зорилго нэгт цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас нийт прокурор, ажилчдынхаа өмнөөс эмгэнэл илэрхийллээ.
