Дараах зүйлсийг эрүүл хооллолт болон байнгын дасгал хөдөлгөөнтэй хослуулвал цусны даралт ихсэлтийг зохицуулж чадах болно.
1. Тослог багатай сүү
Кальцийн дутагдал удаан үргэлжилвэл цусны даралт нэмэгдэхэд нөлөөлдөг. Иймд кальциар баялаг хүнс хэрэглэх нь цусны даралтыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг бөгөөд зөв сүү сонгон хэрэглэх нь чухал. Тослог багатай сүү нь тослог ихтэй сүүнээс кальцийн агууламж илүү байдаг. Мөн тослогийн хэмжээ бага байх нь кальцийг хурдан шимэгдэхэд дэмжлэг үзүүлдэг.
Зөвлөгөө: Өдөрт гурван удаа тослог багатай сүү болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь систолийн даралтыг бууруулахад тустай.
2. Хүрэн манжингийн шүүс
Хүрэн манжин нь кали болон фолийн хүчлийн чухал эх үүсвэр болдог бөгөөд эдгээр нь цусны даралт зохицуулхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн үүнээс гадна хүрэн манжин нитрит агуулж байдаг бөгөөд энэ нь гөлгөр булчинг сулруулах болон цусны урсгалыг хурдасгах үйлчилгээ үзүүлдэг байна. Эцэст нь хэлэхэд хүрэн манжин цусны судасны эрүүл үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ судсыг гэмтээдэг гомоцитейний эсрэг нөлөө үзүүлдэг ажээ.
Зөвлөгөө: Өдөрт нэгээс хоёр аяга хүрэн манжингийн шүүс уух нь цусны даралтыг бууруулахад шууд нөлөө үзүүлдэг. Английн судлаачид даралт ихсэлтийн эмчилгээнд хэрэглэдэг нитритийн төрлийн эмийг хүрэн манжингийн шүүснээс гарган авчээ.
3. Гибискус (хятад сарнай) цай
Энэ нь анар жимсний шүүстэй адил байгалийн гаралтай АСЕ ингибитор(идэвхгүйжүүлэгч) шиг биоидэвхит фитохимийн бодисуудыг агуулж байдаг. Зарим судлаачид гибискус цайг даралт ихсэлт болон зүрхний эмгэгийн үед хэрэглэдэг АСЕ ингибитор болон каптоприлийн адил цусны даралт бууруулах нөлөө үзүүлдэг гэж тэмдэглэсэн байдаг.
Зөвлөгөө: Өдөрт шинэ бэлдсэн цайнаас гурван удаа уух нь үр дүн сайтай.
4. Анарын шүүс
АСЕ бол цусны судсыг агшаадаг ангиотензин 2 хэмээх уургийг үүсэхэд оролцдог энзим юм. Анар жимсний шүүс байгалийн гаралтай АСЕ ингибиторийн үйлчилгээ үзүүлдэг. Зарим судалгаагаар анарын шүүс АСЕ ийн хэмжээг 36 хувиар бууруулж систолын даралтийг бууруулах үйлчилгээ үзүүлсэн баримт байдаг.
Зөвлөгөө: Өдөрт хоёроос гурван унцийг ус болон эрдэсжүүлсэн устай хольж ууна.
5. Аньсны шүүс
Аньс болон аньсны шүүс үрэвслийн болон хэт исэлдэлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул цусны судасны гэмтэл, даралт ихсэх зэргээс сэргийлдэг. Аньсны шүүс нь судасыг тэлж даралтыг бууруулахын зэрэгцээ цусны урсгалыг сайжруулах нөлөө үзүүлдэг. Мөн С витамины онцгой сайн эх үүсвэр болдог.
Зөвлөгөө: Аньсны шүүсыг яг хэрхэн хэрэглэх талаар тогтсон стандарт байдаггүй тул та тухайн сонгосон бэлдмэлийн зааврын дагуу хэрэглээрэй .
6. Ус
Өдөрт зохих хэмжээний ус ууж байх нь энгийн боловч цусны даралт ихсэхээс сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Удаан хугацаагаар усны дутагдалтай байх нь цусын судасыг агшаахын зэрэгцээ зүрхийг илүү ажиллуулж даралтыг нэмэгдүүлдэг.
Зөвлөгөө: Ихэнх хүмүүс өдөрт найман шилэн аяга ус уувал зохистой талаар сонссон байж магадгүй. Гэвч илүү хялбарчилсан нэгэн арга байдаг нь биеийн жинг хоёрд хуваагаад унцид шилжүүлэх арга юм. Жишээлбэл 150 фунт жинтэй хүн байлаа гэж үзвэл багаар бодоход өдөрт 75 унци ус уух шаардлагатай.



Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
