Нийслэлийн намын байгууллага байгуулагдсаны 91 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг Тусгаар тогтнолын ордонд тэмдэглэж, Нийслэлийн МАН-ын хороо иргэддээ ажлаа тайлагналаа. Энэ үеэр МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”-гоор Нийслэлийн МАН-ын хороог шагнав. Ардчилсан хувьсгалын гэрч болж төрсөн 91 залуу Монголын Ардын намын гишүүнээр элслээ. Өвөө эмээ, аав ээжийнхээ итгэж, зүтгэж, сонгож ирсэн намд залгамж болон батлах өвөртөлж байгаа залуучуудад УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар баяр хүргэж, амжилт хүслээ.
Ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, “Нийслэлийн МАН үүсч байгуулагдсаны 91 жилийн ойн өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Улаанбаатар хотын хөгжил, их бүтээн байгуулалт нь Нийслэлийн МАН-ын өсөлт, хөгжилтэй салшгүй холбоотой. Өнөөдөр дэлхийн хотуудын зуун зууныг дамжин өртөөлсөн хөгжлийн загвар, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын туршлагыг бүтээлчээр ашиглан, саятан хотынхоо хөгжлийг тасралтгүй үргэлжлүүлэх, бэрхшээл хүндрэлийг хамтын хүчээр, цогц байдлаар гэтлэн давах, улмаар оршин суугчид маань аз жаргалтай аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага бий боллоо. Нийслэлийн МАН их хотыг сүндэрлүүлэх ариун үйлсийг удирдан чиглүүлсэн намын хувьд шинэ зууны Улаанбаатар хотыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэнэ” гэв.

Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй. Улаанбаатар хот 1778 онд дөрвөн уулын дунд хүн чулууны хотгорт бууриа засч байсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хэрхэн яаж өөрчлөгдсөн, хэдий хугацаанд хэр зэрэг бүтээх байгуулалт хийсэн, хэн тэр үед удирдаж байсан, хэн иргэдээ эрүүл болгож байсан, хэн иргэдээ бичиг үсэгтэй болгож байсан, хэн Ази-Европын хосолмол хөгжилтэй орчин үеийн хотыг бий болгож байсан гэдгийг ярих юм бол нийслэлийн МАН-ын хороо гэдэгтэй хэн бүхэн санал нэгдэнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Улаанбаатар хот өнөөдрийн төрх 1920 оны эхэн үеэс 1940, 1960, 1980 оны бүтээн байгуулалтын үеийн бүтээн байгуулалттай холбоотой. Тэгж Азийн цагаан дагина гэж нэрлэгдэх нэг сая гаруй хүн амтай дэлхийн томоохон хотуудын нэг болсон. Энд Улаанбаатар хотыг бүтээн байгуулсан, гардан зохион байгуулсан хүндтэй ахмадууд ирсэн байна. Намын анхан шатны байгууллагуудад ажиллаж байгаа ахмадууддаа 91 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Нийслэлийн намын байгууллага үүсэн байгууллагдсанаасаа хойш Улаанбаатар хотын төр, засгийн байгууллагуудыг удирдаж ирсэн. 2012 онд бид энэ эрх, үүргээ алдаж сөрөг хүчний байр сууринд дөрвөн жил ажиллалаа. Дөрвөн жилийн хугацаанд нийслэлд бүтээн байгуулсан ажлууд байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ хугацаанд эрх баригчдын олгосон газар дээр орон сууц ашиглалтад орж, айл орсон нэг ч тохиолдол байхгүй. Эрх баригчид гэр хорооллыг дахин төлөвлөж, амины орон сууцтай болгоно гэж хэт их амласан. Хийсэн зүйл огт байхгүй. 2000 оны эхэн үед Дэлхийн банкны 0.75 хувийн хүүтэй зээл авч, Улаанбаатар хотын бүх гэр хорооллын ус түгээх байрыг цэвэр усны шугамд холбож, гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох ажлыг бид эхлүүлсэн. Зүй нь тэр ус түгээх байрнаас иргэдийн хашаа руу цэвэр усны шугам, айлын хашаанаас бохирын шугам татах ажлыг хийх ёстой байсан. Гэвч амласнаас хийсэн зүйл алга аа, тэд. Мөнхбаяр дарга Дамбадаржаад гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг жинхэнэ утгаар нь жишээлж, эхлүүлсэн” гэв.
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
