Нийтийн дуучид дотроо хамгийн хөдөлмөрч уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор ордог дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар өнгөрсөн нэгдүгээр сард “Жаргалтай айл манайх” бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр толилуулж байсан. Дуучин Б.Болдын хувьд бяртай сайхан хоолойтой бол түүний гэргий болох Э.Чулуунчимэг цээлхэн тунгалаг хоолойгоороо үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ.
Гэтэл өнөөдөр хос дуучид маань МУСТАжилтан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртжээ.
Тэдний үнэнч фенүүд нь жинхэнэ нүдээ олсон шагнал боллоо хэмээн уран бүтээлчдэдээ баярын мэндийг хүргэж, урмын үгээр сонорыг нь мялаасаар байна.
Ингээд дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нартаа цаашдынх нь уран бүтээлд улам амжилт хүсье.

