Жүжигчин Ж.Мөнгөнсүх хөгжмийн урлагт хүчээ сорихоор шийдэж, анхныхаа бие даасан дууг гаргажээ. Энэ талаараа тэрбээр цахим хуудаснаа
“Залуу уран бүтээлч миний нүүр номыг сонирхон дагадаг хүндэт найзууддаа нэгэн шинэ уран бүтээлээр мэндчилж байгаадаа туйлын баяртай байна. Жүжигчин хэмээх гайхалтай мэргэжлээр суралцаж буй энэ хугацаандаа миний бие урлагийн гоё сайхан эрхэм бүхнийг маш анхааралтайгаар олж харсаар байна. Чадан ядан бүтээхийг хүссэн зориг маань цөөн боловч залуу насыг маань тайз дэлгэцнээ гэрчлэн үлдээсэн дүрүүдийн эзэн болгосон. Харин энэ удаа Ж.Мөнгөнсүх миний бие тайзны нэрээ “MUNKE” болгож ,бага наснаасаа мөрөөдсөөр байсан орчин цагийн дуу хөгжмийн урлагт хүч сорихоор сэтгэл шулуудлаа. Намайг дэмждэг найз нөхөд ,гэр бүл, уран бүтээлийн анд нөхөд ах эгч нартаа маш их баярлаж явдагаа дахин нэг сануулж байна. Энэхүү уран бүтээл нь миний анхны бие даасан дуу хөгжмийн бүтээл юм. Анхны сонсогч нь та бүхэн болж байна. “Нарыг тойрох зуураа” нэртэй анхны бие даасан цомгийн маань эхний дуу “BELIEVE IN ME” та бүхэнд таалагдна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн байна.

