Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн оны 3-р сараас эхлэн Хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн. Мэдээж хэн нэгний захиалгаар бус залуучуудын санаачлагаар, иргэдийн дэмжлэгээр хийгдэж байгаа уг хөдөлгөөнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжсээр ирсэн юм. Үнэн бодит мэдээллийг ард түмэнд хүргэх ёстой хэвлэлийн байгууллага үүргээ сайн биелүүлж ирсэнд залуучууд, иргэд талархалтай хандаж байна. 4-р сарын 7 нд зохион байгуулагдсан “Гутлын жагсаал”, “100 хар үйл явдал”-ыг зарлахад орон даяар бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд болон шууд бусаар мэдээллийг түгээж хамтын хүч ямар хүчтэй болохыг төрийн хулгайч нарт харин ч нэг мэдрүүлээд өгсөн. Тэгвэл Монголын Залуучуудын Холбоо удахгүй 5-р сарын 20 “Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөн”-ийг зохион байгуулж “хар жагсаалт”-д орогсдыг албан ёсоор зарлах бол, 6-р сарын 11-нд “Цагаан жагсаалт”-д орсон хүмүүстэй хариуцлагын гэрээ байгуулах юм байна. Энэхүү хариуцлагатай үйл хэргийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл дэмжиж буйгаа илэрхийлээд цаашид хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтарч ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн Цагаан жагсаалтад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Глоб интернэйшл” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Наранжаргалыг дэвшүүлж буйгаа албан бичгээр хүргүүллээ.
МСНЭ-ээс сэтгүүлч Х.Наранжаргалыг “Цагаан жагсаалт”-д нэр дэвшүүллээ
2016 оны 04-р сарын 28 өдөр, 09 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
