Аврагчид таван иргэний амь насыг аварчээ

2016 оны 04-р сарын 28 өдөр, 10 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7-р баг Машинистийн 3 давхар байранд оршин суух иргэн Ц.Батболдын гэрт гал гарч байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 2016 оны 4 сарын 17-ны өдөр иржээ.

Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн уг дуудлагаар шуурхай ажиллаж  галыг унтраан 4 том хүн, 1 хүүхдийн амь насыг гал түймрийн аюулаас авран хамгаалж хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажилласан байна.

Галын шалтгаан нь гэрийн эзэн цахилгаан тогоогоо залгаатай орхиж унтсанаас гал гарч битүү утаажилт үүссэн байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх