Энэ сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах заалтыг түтгэлзүүлж дан мажоритар тогтолцоогоор явуулах шийдвэр гаргасан. Цэцийн дээрх дүгнэлт нь ардчилал, шударга ёсонд заналхийлсэн шийдвэр боллоо гэж зарим улстөрчид үзэж байна. Учир нь сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулснаар жижиг намуудын хувьд хавчигдах, УИХ-д суудал авах бараг л боломжгүй нөхцөл байдал үүсэх юм. Энэ нь засаг барьж байгаа хоёр нам эрх мэдлээ ашиглан дараагийн дөрвөн жилд сөрөг хүчингүй, дураараа дургисан өтгөн “МАНАН” дунд Монголын төрийг замхаруулна гэсэн үг. Тиймээс ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг ихэнх улстөрчид эсэргүүцэж, цэц өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж байгаа юм. Энэ МУИС-ийн Улс төр судлалын багш Ц.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.
– Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр дээр таны байр суурь ямар байгаа вэ?
– Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг олон хүн буруу гэсэн байр суурь дээр байгаа. Үндсэн хууль бол улс төрийн баримт бичиг. Өөрөөр хэлбэл нийт ард түмний ямар төртэй байх вэ гэсэн гол баримт бичиг байдаг. Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулна гээд заачихсан. Ардчилсан гэдэг үг орсон шалтгаан бол иргэд засаг төрөө сонгож байгуулна гэсэн үг юм. Сонгож байгаа асуудал дээр шууд гэж заасан байгаа. Шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан сонгоно гэж заасан байгааг орхигдуулсан байгаа юм. Төлөөллийн байгууллага гэдэг нь улс төрийн нам ч юм уу иргэдийн өөрсдийн сайн дураар элсэн орсон байгууллыг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэсгийг хасч хаяснаараа юу үүсч байна вэ гэхээр иргэдийн өөрсдийн эрх гээгдэж байгаа гэсэн үг.
– Тэгэхээр улс төрийн намууд ч байхгүй болно гэсэн үг үү?
-Тиймээ. Улс төрийн намууд ч байхгүй болно гэж үзэж болно. Намуудын эрх зүйн орчинг байхгүй болгож байна гэсэн үг. Энэ шийдвэр бол иргэд сонгуульд сонгохдоо нэр дэвшигчийг сонгохоос гадна аль нэгэн нам бодлогыг сонгох ёстойг хязгаарлаж байгаа юм. Дэлхийн 50 гаруй оронд порпорциональ тогтолцоо дангаараа, 20 гаруй оронд мажоритар тогтолцоо байна. Энэ бүгд орнууд ардчилсан гэж нэрлэгдэж байгаа гэдгийг анхаараарай. Эдгээр орнуудын хувьд бид ичгэвтэр байдалд орлоо. Энгийн жишээ хэлхэд 2016 оны улсын төсөв дахь хөрөнгө оруулалтын зардлыг хархад 4,6н их наяд төгрөгөөр батлаж байна. Энэ нь оюутолгойг бид ихээр бодход л есөн тэрбум ам.доллараар гаргаж чадахгүй байгааг харуулж байна. Гэтэл хэдэн оюутолгой барих мөнгийг зүгээр л цацаж байна. Энэ нь тогтолцоотой холбоотой. Ерөөсөө юм болгохгүй уралдаж аваад л тал тал тийшээ цацчихаж байна. Энийг чинь бодлогоор шийдвэрлэхийн тулд нам, бодлогыг хэрэгжүүлдэг хүн хэрэгтэй болно. Нэр дэвшигч нарийг сонгоод мажоритараар явах юм бол намдаа захирагддаг хүн гэж байхгүй болно.
– Прпорциональ тогтолцоог түтгэлзүүлсэнээр хоёр том намд л ашигтай болж таарах нь тийм үү?
-Прпорциональ тогтолцоо бол ард иргэдийн санаа бодлыг илүү гаргаж өгнө гэсэн үг. Хэдэн хувь нь аль намыг дэмжиж байгаа вэ гэдэг нь тодорхой гараад ирдэг. Мажоритар шиг ард иргэдийн саналыг гээгдүүлдэггүй. Манайд бол нэрсийн жагсаалтыг эсэргүүцээд байгаа гол шалтгаан нь түүний цаана хэдэн олигархууд гарчих гээд л зүтгээд байгаа хэрэг. Манайх чинь өөрөө гадны тогтолцоог буруу авч хэрэгжүүлсэн хоёр танхимтай парламенттай байгаад нэг нь нөгөөгөө хянадаг. Одоо бол ямарч хяналтгүй дээр нь хөх тэнгэр байна л гэсэн үг. 2012 оны холимгоор явуулсан энэ тогтолцоо бол герман маягын хоёр дээр нэмэх нь нэг хагас нам гэсэн зарчимаар явж байгаа. Өөрөөр хэлбэл пропорциональ хувийг нэмэгдүүлснээрээ гуравдагч, дөрөвдөгч намуудад боломж гарч ирж байгааг энэ хоёр том намууд дангаараа шийдвэр гарган эсэргүүцэх гэж байна.
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
