Улсын хэмжээнд 2016 оны эхний дөрвөн сарын байдлаар мал, амьтны халдварт галзуу, боом, дуут хавдар, хорст салст, цэцэг, шүлхий зэрэг өвчин гарсаар байна. Мал амьтны гоц халдварт өвчний эсрэг төрийн байгууллага, агентлаг холбогдох арга хэмжээ авч байгаа хэдий ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, халдварт өвчнийг хяналтаддаа бүрэн авч чадахгүй хэвээр…
Тиймээс МХЕГ-аас малын халдварт өвчинтэй тэмцэх, цаашид авах арга хэмжээний талаархи хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ХХААЯ болон Мал эмнэлэгийн үржлийн газар, “Биокомбинат” улсын үйлдвэрийн газар, “Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн”, “ОБЕГ”, “Мал эмнэлэг, эмийн сорилт батлагаажуулалтын улсын лаборатори” зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцов. Энэхүү хэлэлцүүлгийг нээж МХЕГ-ын дэд дарга П.Ангараг үг хэлэхдээ “Өнөөдөр цэцэг өвчний тархалт зүүн бүсийн аймгуудад буурахгүй байна. Гэтэл цэцэг өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт өвчин учраас мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортод саад учруулах асуудал тулгарлаа. Зөвхөн цэцэг өвчин гэлтгүй мал, амьтны халдварт өвчний үед тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь ажлын уялдаа холбоо сул, нэгдсэн бодлого чиглэлтэй хийгдэж чадахгүй байгаа юм. Иймд төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулаж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа учраас хэлэлцүүлэг хийхэд хүрсэн юм” гэдгийг онцолж байлаа.
Өнгөрсөн жил гэхэд 21 аймаг, нийслэлийн 860 сум дүүрэгт 28 төрлийн халдварт өвчин 1865 гарч, 15797 толгой мал өвчилж, үүний улмаас 3432 толгой мал хорогджээ. Түүнчлэн 236 малыг зайлшгүй шаардлагаар устгаж, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 38703,4 сая толгой мал хамруулсан байдаг. Гэсэн хэдий ч жилийн жилд халдварт өвчин гарч, хяналтад бүрэн авч чадахгүй байгаа шалтгаан нөхцлийн талаар хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид тал талаас нь авч хэлэлцэж санал бодлоо солилцсон юм. Тиймээс “Мал амьтны гоц халдварт өвчний эсрэг цаашид ямар арга хэмжээ” хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж Засгийн газар, Улсын онцгой комисс гээд холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
