Хүүхдэд өгөхөөс татгалзах зүйлс

2016 оны 04-р сарын 28 өдөр, 16 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аливаа самар, жимс жимсгэнэ ястай тул хүүхдийн хоолойд тээглэж хахаж болзошгүй тул анхаар

-Хоносон хоол, хэт удаан хадгалсан хүнс, ундааг хүүхдэд өгөхөөс татгалзах

-Хэт халуун буюу халуун ногоотой хоол өгч болохгүй

-Хэт давстай зүйл хүүхдийн амыг цангаах тул өгч үл болно

Өөх тосыг хүүхэд сүү, бяслаг бусад тэжээллэг хоол хүнснээс авбал маш сайн. Шарсан төмс, жигнэмэгт өөх тос их байх боловч бусад тэжээллэг бодисоор бага учир түүнийг хязгаартай хэрэглэх хэрэгтэй. Тосыг нь авсан юм уу тослог багатай сүүг 5-аас доош насны хүүхдэд өгч болохгүй.

Нэмэлт аминдэм-Хэрэв таны хүүхдийн хоол хүнсэнд тэжээл дутагдалтай бол А,С,Д амин дэмийг нэмж хэрэглэх хэрэгтэй. Амин дэмийг хэтрүүлэх юм уу дутаавал аюултай байдаг тул эмчийг зөвлөгөөг авах нь зүйтэй.

Төмрийн дутагдал-Хоол тэмжээлээр авч буй төмрийн хэмжээ багасч цусан дахь гемоглобины хэмжээ багассаны улмаас төмр дутал үүснэ. Төмрийн дутал нь хүүхдийн өсөлт хөгжилтийг удаашруулдаг. Иймээс төмрийн орцтой хоол хүнс өдөр тутам хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Төмөр нь мах, тослог загас, талх, өндөг, хатаасан жимс, шош, жүрж, ногоон вандуй, хүнсний ногоо зэрэгт элбэг байдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх