Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран 2001 оноос жил бүр Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг билээ. Энэ жилийн шалгаруулалт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт 4-р сарын 27-нд болж АПУ компани 2015 оны “ТОП-100 АЖ АХУЙ НЭГЖ”-ийн шилдэг аравт шалгарч зургадугаарт эрэмбэлэгдлээ.

ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулахдаа Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Статистикийн ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг байгуулан аж ахуй нэгжийн улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлт зэргийг харгалзан дүгнэжээ.
AПУ компани 2015 онд 893 ажилтан, ажиллагсадтайгаар улсад 124 тэрбум төгрөгийн татвар төлж, сүүлийн 5 жилийн хугацаанд 600 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөөд байгаа юм. Мөн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, борлуулалтын сүлжээндээ 7000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 2015 онд хувьцаа эзэмшигчиддээ 5 тэрбумийн ноогдол ашиг тараасан.
АПУ компанийн үйл ажиллагааны бодлого нь компанийн засаглалыг бэхжүүлэх, хүнээ хөгжүүлэх, олон улсын шилдэг технологийг нутагшуулах, ноу-хауг нэвтрүүлэхэд чиглэгддэг. Түүнчлэн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд хүний хөгжлийг дэмжих, өв соёлоо хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх бодлогын хүрээнд бодит үр дүнгээ өгсөөр байна.
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
