2016 оны 04 дүгээр сарын 28-ны 21 цагаас 04 дүгээр сарын 29-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
/ Ойрын өдрүүдэд салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. /
Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Нийт дүүргээр шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.