Аргын тооллын 4 сарын 29. Баасан(Сугар) гараг / 2016
Билгийн тооллын 22, элдэв тэнгэртэн-20 од, цагаагчин могой, шид барилдлагат өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:37-21:02. Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой. Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч нохой, гахай, бар, туулай жилтнээ цээртэй. Ноёд, хаадын сүлд гараг. Үхэр, могой, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтэн сөрөг муу. Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, барилга барих, тариа ногоо тарих, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар
