Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар хэдхэн хоногийн өмнө МУСТАжилтан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн билээ. Тэгвэл хос дуучид маань Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
цол хүртсэний “Хос орчлон” хүндэтгэлийн тоглолтоо 2016 оны 05 дугаар сарын 09-ны 20:00 цагт Монгол бөхийн өргөөнөө хийхээр болжээ.
Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын хувьд оюутан ахуй цагаасаа уран бүтээлээ хийж эхэлснээс хойш гурван цомог гаргаж, Монгол бөхийн өргөөнөө 2 тоглолт 4 өдөр хийж, 21 аймгаа нар зөв 2 удаа тойрон тоглож, мөн хилийн чанадад болон Монгол орныхоо 150 гаруй сумдад гээд нийтдээ 298 удаагийн уран бүтээлийн тоглолтоо толилуулсан байна.

