Энэ улирлын плэй-оффын 2-р шатны 8 дахь багаар Нэшвилл Предаторс баг шалгарлаа. Ингэснээр плэй-оффын 1-р шатанд цувралын эхний тоглолтонд хожил байгуулсан багууд дараагийн шатанд шалгарч байна. Нэшвилл Предаторс болон Анахайм Дакс багуудын цувралын 7 дахь тоглолт Анахайм Дакс багийн “Honda Center” ордонд болж зочин баг 2-1 харьцаагаар хожсон. Ингэснээр Нэшвилл Предаторс баг багийнхаа түүхэнд 3 дахь удаагаа плэй-оффын 2-р шатанд шалгарлаа.


Тоглолт эхлээд 7 дахь минутанд Нэшвилл Предаторс багийн К.Вилсон тооны харьцааг нээсэн бол 16 дахь минутанд мөн зочин багаас П.Густэд нэг гоол оруулсан. Ингээд 1-р үе өндөрлөхөд зочин баг Нэшвилл Предаторс баг тоглолтыг тэргүүлж эхэлсэн. 2-р үед гоол ороогүй бөгөөд шийдвэрлэх 3-р үед Анахайм Дакс багийн дэд ахлагч Р.Кеслер хүний илүү буюу power play тоглолтоос нэг гоол оруулсан. Тоглолтонд үүнээс өөр гоол ороогүй бөгөөд ийнхүү Нэшвилл Предаторс баг плэй-оффын 2-р шатанд шалгарлаа. Тэд бүсийн хагас шигшээд Лос-Анжелес Кингс багийг буулгаж авсан Сан Хосе Шаркстай тоглоно.
