Жиргээ устгуулах хүсэлтээрээ Монгол улс тэргүүлжээ

2016 оны 04-р сарын 29 өдөр, 10 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийгмийн сүлжээ “Твиттер” компанийн 2015 оны тайланг http://www.motherjones.com/ сайт өчигдөр хэсэгчлэн гаргажээ. Жиргээ устгах хүсэлт олноор ирүүлсэн улс орнуудын жагсаалтын нэгдүгээр байранд Монгол улс орж, тэргүүлсэн байна. Хоёрдугаар байранд орсон Турк улсын хувьд 2015 оны хоёрдугаар хагаст 2.211 хүсэлт ирүүлсэн бол, ОХУ 1.735 хүсэлтээр удаалжээ. Гуравхан сая хүн амтай, нэг сая Твиттерийн хэрэглэгчтэй Монгол улсын хувьд хагас жилийн дотор 555 хүсэлт ирүүлснээр жагсаалтын тэргүүнд бичигджээ.

устгуулах хүсэлт

Тус компани 2015 оны эхний хагаст твиттерийн контент буюу жиргээ устгах хүсэлтээрээ тэргүүлсэн топ 10 орныг зарласан байна. Өнгөрсөн жилийн эхний хагаст ийм төрлийн хүсэлт 1.013 ирсэн бол жилийн хоёрдугаар хагаст үүнээс дөрөв дахин их буюу 4.618 болж өсчээ. Устгах хүсэлтийн агуулгууд ихэвчлэн хуулийн байгууллагын шийдвэр болон Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд багтсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх