Өнөөдөр 11:40 цагт Ардчилсан нам Сонгуулийн Ерөнхий хороонд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлэхээр болжээ. Энэ үеэр тус намын удирдлагууд мэдээлэл хийх юм байна.
Тодруулбал энэ үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ирнэ гэх мэдээлэл байна.
Хуулийн дагуу энэ сарын 30-ны дотор нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлт болон мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүлээлгэн өгөх ёстой. СЕХ-ны Нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг намуудын материалыг амралтын өдрүүдэд шалгаад ирэх ажлын өдрүүдэд сонгуулийн тухай хуулийн шаардлага хангасан нам, эвслүүдийн батламжийг гардуулах юм.
