Ардчилсан нам өнөөдөр СЕХ-нд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Үүнийхээ дараа АН-ын дарга З.Энхболд болон зарим гишүүд мэдээлэл хийсэн юм.Энэ үеэр намын дарга З.Энхболд “Ардчилсан нам экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эдийг эзэлсэн хөөсөрсөн эдийн засгийг дөрвөн жилийн өмнө хүлээж авсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ хоёроос тав дахин унаж эдийн засгийн хөөс хагарсан сорилтын жилүүдийг Ардчилсан нам ард түмэнтэйгээ цуг тууллаа. Эдийн засгийн бэрхшээлийг хараад бид гар хумхин суусангүй. Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, монгол хүнээ ажилтай орлоготой байлгахын төлөө бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Манай нам 2012 онд улс орны хэтийг харж холын бодлоор боловсруулсан “Монгол хүн-2020” хөтөлбөрөө улам төгөлдөржүүлэн иргэдээ халамжид найддаг биш бүтээдэг, тэр хэрээрээ тогтвортой орлоготой болох бодлогыг баримталж ажиллаа. Баялаг бүтээдэг ард түмэн баталгаатай амьдарч чадна гэж Ардчилсан нам үзлээ. “Монгол хүн-2020” хөтөлбөр шинэ шатанд гарч хэрэгжинэ. Өмнөх жилүүдийн туршлага, бодитой тооцоо судалгаанд үндэслэсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан намын дарга миний бие сонгуулийн компаниа удирдаж, сонгуулийн олон менежерүүдтэйгээ, намынхаа олон зуун мянган гишүүдтэйгээ сонгуулийнхаа нүр их ажлын ард гарах болно.
З.Энхболд: Бид “Монгол хүн 2020” хөтөлбөрөө шинэ шатанд гаргана
2016 оны 04-р сарын 29 өдөр, 14 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
