Аргын тооллын 5 сарын 2. Даваа(Сумьяа) гараг / 2016
Билгийн тооллын 25, чөдөр-23 од, хөх бич, идэр барилдлагатай өдөр. Бага хар өдөр. овоо, лус тахихад сайн. Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:32-21:06. Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн үс засуулахад эд, буян олох маш сайн. Гэвч луу, бар жилтэнд цээртэй. Эм хүмүний сүлд гараг. Хулгана, луу, бич, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтэн сөрөг муу. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, эд юм өгөх, шарил шатаах, боол шүтүүлэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар
