Нийслэл хотын удирдлагуудын зүгээс Нийслэл хотыг барилгажуулах тухай их ярьж, ажил хэрэг болгохоор зүтгэж байгаа нь сайшаалтай ч, харамсалтай нь нэгэнт баригдсан барилгын болон хуучин ашиглалтын чанарын асуудалд анхаарлаа хандуулах шаардлага юу юунаас илүү чухал байна.
Баянгол дүүргийн хэсэг иргэд хууль журам хэрэгждэг төр засагт амьдрахсан хэмээн халаглан сууна. Учир юу гэвэл уржигдарын орсон борооны ус тус дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 байрны 9 давхарын айлуудын дээврээс шүүрэн шанага шиг юүлжээ. Ноднин 3 орчим сая гаруй төгрөгөөр байрандаа засвар хийж, ханын обойгоо сольж, тааз, гал тогооны өрөөгөө эмульдсан тус өрхийн байрны засвар ийнхүү хариуцлагагүй СӨХ-ийн балгаар талаар болсон байна.


Арга барсан хэрэглэгчид асуудлаа байрныхаа СӨХ-д тавьдаг ч СӨХ-ийн зүгээс засаж, янзалж өгнө хэмээн удаа дараа иргэдийг хууран мэхэлж, залилсаар өнөөг хүрчээ. Тэр ч бүү хэл өнгөрсөн зун дээврийг нь хар цаасаар бүрж засварлана гээд айл бүрээс СӨХ-ийн зардал дээр нэмж мөнгө татсан ч засаж янзлалгүй байсаар өдийг хүрсэн байна.
Баянгол дүүргийн 14-р хороо, 12-р байрны хувьд 70 гаруй өрхтэй бөгөөд тус байрыг хариуцдаг “Дөл сан” СӨХ сар бүр 15.000 төгрөгийг айл өрх бүрээс СӨХ-ийн мөнгө гэж авдаг гэнэ. 70 өрхийн 15.000 төгрөгийг сард үржүүлж үзвэл 1.0 сая гаруй төгрөг болж байна. Үүнийг жилийн 12 сараар тооцвол “Дөл сан” СӨХ жилдээ 12 гаруй сая төгрөгийг СӨХ-ийн зардал нэрээр авдаг атлаа байрныхаа дээврийг засаагүйгээс болж ийнхүү хаврын анхны бороооноор айлуудын дээврээс ус алдаж зутарч сууна.
Түүгээр зогсохгүй 9 давхарын айлын таазны шавар нь оршин суугчийн толгой дээр унаж гэмтээх, цахилгааны залгуурыг нь даган болрооны ус гоожиж байгааг анзааралгүй цахилгаан залгаснаар болж наанадаж цахилгаан хэрэгслүүд шатах, цаанадаж хүүхэд бгачуудын эрүүл мэнд амь насанд аюул учирвал хэн хариуцах вэ Д.Оросоо даргаа. Аргаа барахдаа иргэд таазнаас дусалж байгаа борооны усны доор түмпэн сав тосож сууна.

Нөхцөл байдал ийм байхад тус байрыг хариуцсан СӨХ-ийн дарга, цаашлаад 14-р хорооны Засаг дарга нар юу хийж байна вэ. Сонгууль дөхсөн гээд дүүргийн иргэддээ “хайр зарлачихсан” яваа Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо та энэ асуудлын анхааралдаа авна буй заа.
Ажлаа хийдэггүй Хороон дарга, авлигад идэгдсэн СӨХ-ийн даргын тань балгаар Баянгол дүүргийн дугаар хорооны орон сууцанд амьдардаг иргэд бороо цас орох бүрд сав түмпэн тавиад, гэртээ биш усан дотор байгаа гэмээр байдалтай угтах дээрээ тулаад байна.
Баянгол дүүргийн Засаг даргын хувьд Д.Оросоо та эл асуудлыг анхааралдаа авч шийдвэртэй ажил явуулахгүй бол ам ажлын зөрүүгээрээ алдартай гэдэг нэрийг иргэд сонгогчид таньд болон танай хорооны дарга нарт иргэд өгөх дээрээ тулах нь байна шүү.
Ц.Мөнх
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
